ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
Сахилга, дэг журам ажлын хариуцлагыг сайжруулах тухай Засгийн газрын 2007 оны 12 дугаар сарын 17- ны өдрийн 13 дугаар албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд, Замын-Үүд суманд үйл ажиллагаа явуулж байгаа агентлаг болон Засаг даргын тамгын газраас дараахь өдрүүдийг нээлттэй хаалганы өдөр болгон зарлаж байна.
Нээлттэй хаалганы едер
2010 оны 01-р сарын 17 Нийтэлсэн munkhbayar.D0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 218
Зар зар зар...
2010 оны 01-р сарын 17 Нийтэлсэн munkhbayar.DБүх төрлийн зар авна. Жич: Үнэгүй шүү залуусаа. Зарын бодит үнэнг зарлуулсан хувь хүн, албан байгууллага бүрэн хариуцана.
Дэлгэрэнгүй»0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 429
ЗАМЫН-VvД СУМЫН НИЙТ УАЗ-469 МАШИН БАРЬЖ БУЙ ИРГЭД ЭСЭРГVVЦЛЭЭ ИЛЭРХИЙЛЭВ
2009 оны 12-р сарын 15 Нийтэлсэн munkhbayar.D2009 оны 12 дугаар сарын 14-нд Замын-Үүд сумын нийт УАЗ-469 машин барьж байгаа иргэд БНХАУ-ын Эрээн хотын явуулах гэж буй үйл ажиллагааг эсэргүүцэж эсэргүүцлээ илэрхийлэв. Учир нь Эрээн хотод чөлөөтэй явж байсан УАЗ-469 машиныг Эрээн хотоор чөлөөтэй явахгүй болгож Шэн Тун буюу том машины зогсоолоос хойш 400 метрээс цаашаа явуулахгүй гэсэн Эрээн хотын шийдвэр гарсан сурагтай уг үйл ажиллагаатай холбоотой бүх бэлтгэл ажлыг хангаад дууссан байна. Одоо УАЗ-469 машинууд тус газраас цааш явж байгаа боловч 2010.01.01-нээс уг хашаандаа орох л үлдсэн бололтой. Хэрвээ энэхүү шийдвэр хэрэгжиж эхлэх юм бол мэдээж л миний Монголын ард түмэн бас л хохирох шинжтэй. Иймээс нийт УАЗ-469 машин бариж байгаа иргэд Замын-Үүд сумын 3-ын хаалт дээр эсэргүүцсэн байна. Уг эсэргүүцэл энгийн явагдсан бөгөөд хэрвээ уг эсэргүүцлийг хүлээн авахгүй бол хэзээ мөдгүй Монгол-Эрээн хоёр улсын хооронд нэгч машин хүн гаргахгүй байх хэлбэрлүү шилжих сурагтай. Замын-Үүд суманд ийм үйл явдал нэг биш удаа гарч байсан сурагтай. Энэ асуудлыг Монгол цустай Монголын томчууд минь анхааралдаа авахгүй бол нилээн юм болох шинжтэй шүү.
Энэ бүхнээс үзэхэд Замын-Үүд суманд байгаа бүх УАЗ-469 машиныг шахаж гаргах гэсэн нэг алхам урагшаа гишгэж байх шиг байна даа. Үнэнийг хэлэхэд одоо Нарантуул, Хар хорин гэх мэт захуудыг бараагаар хангаж байгаа наймаачид үнэн хүнд байдалд бараагаа зөөж байгаа УАЗ-469 машины сандлаас дээш гарсан ачааг наймаачид бүгд гараараа зөөж байгаа. Ингэх шаардлага байгаа юм уу. Машинд нь багтаж байгаа юм чинь зүгээр л явуулчихмаар санагдаж байх юм. Шар торонд юм худалдаж авах л байсан юм бол Эрээн гарах шаадлага байна уу.
1 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 497
Замын-үүд цаг